Тэнгэрээс ус дусна.. нэр нь Бороо
Тэнгисээр салхи зочилно.. нэр нь Шуурга
Газарт ногоо ургана.. нэр нь Хавар
Галтзүрх шүлэг бичнэ.. нэр нь Гуниг.....
Гуниг
Шиврэн орох бороо түүнийг харан суух нэгэн хүү
Шинэхэн анд нарын урмаар энэ шүлгийг бичиж байна
Бичих шүлэг минь хөгжилтэй биш гунигтай
Буруутан нь би биш бороо болог..
Гал усанд яаж дүрэлзэхэв
Галтзүрх бороонд яаж баярлахав
Эртнээс дургүй бороо танилын хувьд
Энэ нутаг дош нь бололтой одоо яаая гэхэв...
Алс холын нутгаа үгүйлээд ч тэр юмуу
Аль эсвэл аавыгаа санаад ч тэрүү гунигтай ойрд олон таарах боллоо
Сайн уу гээд хүрээд ирэхэд нь
Санаа алдлаа
Сайхан ч мэндчилгээ болсон бололтой
Ахиад битгий ирээрэй гэхэд
Албаар тэгэхээс тэгэх гэсэн шиг бухимдал найзыгаа дагуулаад ирэх юм.
Бухимдлын тарсан балгаар
Бусдыг өөрөөсөө түлхсэн бололтой ганцаардал өөдөөс инээмсэглэн алхана..
Бодолд минь буу халан суух энэ гурвыг
Болдог бол аз жаргал найздаа ховлохсон
Даан ч ойрдоо таарсангүй
Дахиад уулзах боловуу л гэж айх юм
Хаана явдын болдоо....




